Өсвөр насны хүүхдүүд ард түмний чухал хэсэг. Тэд махан бие, харилцаа, шийдвэр гаргах гэх мэт олон тал дээр төлөвшиж байна.
Өсвөр насны хүүхдүүд дунджийг олоогүй, ямарваа зүйлийг нэг бол хэтэрхий үзэн ядах эсвэл бүр хэтэрхий хайрладаг.
Төлөвшихийн тулд дунджийг олох хэрэгтэй ба үүнд эцэг эх туслах хэрэгтэй. Харамсалтай нь эцэг эхчүүд үүнийг ойлгохгүй бууж өгч, өөрсдөө сур эсвэл багш нараас суралц гэдэг. Гэвч багш нар амьдралын талаар садар самууныг дэмжиж хичээл дээр бэлгэвч тараах мэтээр сөрөг мэдээлэл тарааж байна. Хүүхдүүд биднээс суралцахгүй бол ангийн хүүхдүүд, багш нар, зурагт, кино, интернэтээс суралцах боловч үнэн биш, сөрөг мэдээлэл авдаг. Жишээ нь: Хайр, харилцааны талаас авч үзвэл, олон төрлийн хайр байдаг.
Зүрх сэтгэлийн романтик,
Оюун бодлын хоорондоо ярилцаад адилхан бодолтой, эсрэг бодолтой байсан ч сайн ойлголцох
Найрсаг нийцтэй
Хамтын ялангуяа өсвөр насныхан хамтран ажил хийвэл сайхан харилцаа байгуулагдана
Эдгээр хайруудыг ойлгож,босгон байгуулахгүй бол өсвөр насныхан олон удаа шууд бэлгийн харилцаанд харилцааны суурь үндэс, хамгаалалт байхгүйгээр ордог.
Өсвөр насны хүүхдүүд үерхэж байна, гэхдээ шулуун дундаж замаа олоогүй, нэг бол хэтэрхий хайрлаж, эсвэл үзэн яддаг. Тиймээс олон дахин үерхээд салдаг, үерхээд салдаг. Үр дүн нь: гэрлэсний дараа гэр бүлээ босгон байгуулах, хичээх ёстойг суралцалгүй, хэрхэн энэ байдлаас гарах, энэ асуудлаас хэрхэн салахыг суралцдаг.
Тиймээс 18,20 нас хүртлээ бараг үерхэлгүй бүлгээрээ явж, хүмүүстэй харилцах харилцааны талаас төлөвшөөд, үерхэл, тэгээд дараа нь гэрлэлтийн тухай бодож болно. Тэд хүмүүстэй харилцах харилцааны асуудал, гомдлыг хэрхэн ялан дийлэх вэ гэдэгт суралцах боломжтой ба үерхээд салаад байвал энэ харилцааны асуудлыг ялан дийлэхэд суралцаж чадахгүй.
Өсвөр насны хүүхдүүдэд ариун цэвэр сахихыг сурга. Өсвөр насны хүүхдүүд ганган хувцаслах дуртай. Махан бие, дотуур хувцас, зан чанар ямар байгаа эцэг эхчүүд бид мэддэггүй.
Охидууд махан биеийн өөрчлөлтөөс болж сарын тэмдэг ирнэ. Энэ ямар учиртай, яах ёстой, ариун цэвэр хэрхэн сахихыг ээж нар зааж сургах хэрэгтэй.
Хөвгүүд өсөхийн тулд цусанд тестосрин гормон ихээр ялгарна. Гормоны нөлөөнөөс хөлс их гарч, эвгүй үнэртэнэ. Дотуур хувцсаа долоо хоногт 3-4 удаа солих, усанд тогтмол орох хэрэгтэй.
Хүүхдүүд 13-15 насанд махан бие нь өөрчлөгддөг. Махан биеийн эдгээр өөрчлөлтийг зааж сургах хэрэгтэй ба заагаагүй бол тэд айх, сөрөг мэдээлэл авах нь бий. Ээж нар охиддоо сарын тэмдэг ирэхээс өмнө, эцгүүд хөвгүүддээ нойтон зүйл, үрийн шингэн гэж юу вэ, махан биеийн өөрчлөлтийн талаар тодорхой ярьж зааж өгөх хэрэгтэй. Заагаагүй бол, хөвгүүд ийм байдалд орохдоо би өвчтэй байна уу гэж санаа зовдог. Хамт суугаад тодорхой ярьж өгөх хэрэгтэй.
Мөн бэлгийн амьдралын талаар ярих хэрэгтэй. Бид бэлгийн амьдралтай холбоотой ярианаас ичдэг, нууцалдаг. Бурханы бүтээсэн бүх эрхтэн ариун. Бүх эрхтэнээ хүндэлж, ичилгүй, нээлттэй ярих хэрэгтэй. Яагаад гэвэл, өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн хүсэл мэдрэмж төрж, энэ талаар мэдэхийг хүсч байгаа. Эцэг эх тайлбарлаж ярихгүй бол буруу ойлголт мэдээлэл авч буруу замаар явах болно. Тийм учраас асуудалд орохоос өмнө тайлбарлаж ярьж заах хэрэгтэй. Ялангуяа сургууль дээр уруу татах зүйл их бий. Сургуулийн найз нар нь хамт унтах, ашиглахын тулд зальтай аргаар уруу татдаг..
Бид шүдээ угаахын тулд шинэ сойз худалдаж авч хэрэглэдэг. Хуучин, хүний олон дахин хэрэглэж байсан сойзыг хэрэглэдэггүйтэй адил гэрлэхээс өмнө өөр хүний хэрэглэж байсан хүнтэй гэрлэхийг хүсэх хүн ховор. Цэвэр ариун хүнтэй гэрлэснээр, гэр бүл маань хүчтэй байна.
Бид цэвэр цаасыг наагаад, салгах гэвэл салахгүй ба салсан ч урагдаж цуурна. Үүнтэй адил гэрлэхээс өмнө хүнтэй унтвал зүрх сэтгэл, сүнс шархалдаг. Тиймээс ийм зүйлийг хэрхэвч зөвшөөрч болохгүй, энэ замаар явж болохгүй гэж ятган зааж сурга.
Үүнээс илүү хүүхдүүддээ зан чанарын талаар сайн заа. Хүүхдүүд маань өсөөд нийгмийн дотор хариуцлагатай ажил хийж нийгмийн харилцаанд орно. Итгэмжтэй, цаг барьдаг, шударга зан чанарыг заах хэрэгтэй.
Олон удаа хөвгүүд жинхэнэ эр хүн байхын тулд тамхи татах, архи уух, охидтой унтах гэж боддог. Харин жинхэнэ эр хүн бол бусдыг дагахгүйгээр өөрийн санаа бодол дээр бат зогсдог. Үргэлж өөр хүний замаар явбал төлөвшөөгүй хүний шинж юм.
Эцэг эх бид хоол, хувцас, боловсролын талаар анхаарч, өөр зүйл хийдэггүй.
Өсвөр насны хүүхдүүдтэй цаг өнгөрөөх хэрэгтэй. Тэд өөрийн хүсэл, санаа бодлоо сайн илэрхийлж чаддаггүй. Хүүхэд гэрийн даалгавраа хийхэд нь хамт суугаад туслах, амралтын өдөр сонирхолтой зүйл тэдэнтэйгээ хамт хийх хэрэгтэй. Тэр үедээ боломж гарвал сайн ярилцах хэрэгтэй. Лекц уншилгүй, санаа бодлыг нь сайн сонс, буруу зүйл байвал үнэнийг зөвийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Дахин хэлэхэд лекц уншилгүй сонс. Ийм цаг хамт өнгөрүүлж байвал сайн төлөвшиж, асуудал байвал эцэг эхтэйгээ чөлөөтэй ярилцдаг болно. Аав ээжээс сонсохгүй бол зурагт, кино, интернэт багш, найз нараас буруу сөрөг зүйл сурах болно.
Өсвөр насанд махан бие хурдан өөрчлөгдөж байгаагаас сайн унтаж амрах хэрэгтэй. Эцэг эхчүүд манай хүүхэд залхуу, их унтаж, гэрийн ажил хийхгүй болсон гэдэг. Энэ нь залхуурал биш. Хүүхдийн бие өөрчлөгдөж байгаагаас, амралт их хэрэгтэй. Нялх хүүхэд 8-10 сартайдаа унтаж байж бойждог шиг өсвөр насанд сайн унтаж амрах хэрэгтэй байдаг.
Цэгцтэй, ядрахгүй, сайн төлөвшихийн тулд эрт унтаж, сайн амрах хэрэгтэй. Ингэвэл сайн өсч, махан бие нь ядаргаанд орохгүй, амьдрал дээр амжилттай байж болно.