2012-03-21
хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өгөх зөвөлгөө
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын“Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй” аяны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын“Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй” аяны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үг

Монгол Улсынхаа ирээдүй, эзэн болсон хүүхэд, багачууд аа,

Эцэг, эхчүүд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгчид ээ,

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанымөрийн хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхээр тодорхой зорилтуудыг тусгасан байгаа. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тэргүүний хувьд 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүлжүүлэх “Эрүүл хүүхэд” аяныг санаачлан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” уриатайгаар зохион байгуулах ажил эхэлж байна.

Манай улсынхүн амын цэвэр өсөлт2010 оны байдлаар 1.7 хувьд хүрч, тэдний 36.1 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, 12.1 хувийг 19-24 насны залуучууд эзэлж байна. Хүн амын гуравны нэгээс илүү хувийг 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа нь манай улсынирээдүй өөдрөг, гэгээлэг, хөгжлийн асар их нөөц, боломжтойг харуулж байгаа юм.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод 2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөнд 20,0 промиль хүртэл буюу 1990 оны түвшингээс 5 дахин бууруулах зорилт дэвшүүлсэн. Бид Мянганы хөгжлийн зорилтод хүрэх магадлал өндөртэй орны тоонд орж байгаа хэдий ч хүүхдийн эрүүл мэндийн түвшин хангалтгүй хэвээр байна.

Эрүүл мэндийн бүртгэл зүйн мэдээгээр 10.000 хүүхдэд ноогдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66,8 хувь тохиолдож байна. Өсвөр насны хүүхдийн өвчлөлд амьсгал, хоол боловсруулах болон шээс, бэлгийн тогтолцооны өвчин эмгэгзонхилж, 10-19 насныхны дунд өвчлөл 10.000 хүүхэд тутамд 65.1 болж нэмэгджээ. Цэрэг татлагын өнгөрсөн оны тайлангаас үзэхэд эрүүл мэндээр хасагдаж байгаа залуусын 15,4 хувь нь дотрын, 14,3 хувь нь нүдний эмгэг, 14,3 хувь нь чих, хамар хоолойн, 10,7 хувь нь жин, өндрийн алдагдлын, 7,2 хувь нь мэдрэлийн өвчний улмаас тэнцээгүй гэсэн анхаарах ёстой үзүүлэлт байна.

Эдгээр үзүүлэлтнь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээжигд биш байгааг илэрхийлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлагатайг харуулж буй үзүүлэлт юм. Энэ бүх нөхцөл байдал бидний санааг ихээр зовоож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд хөдөөнөөс хот суурин газар руу шилжих хөдөлгөөн нэмэгдлээ. Үүнээс үүдэн хотын хүн ам огцом нэмэгдэж хөдөөгөөс шилжин суурьшигчдын хүүхэд эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээг хүртэхэд хүндрэл учрах боллоо. Үүний зэрэгцээ эцэг, эхийн хараа хяналтаас гадуур, гэр оронгүй, хаяг, харьяалалгүйхүүхдийн эрүүл мэндийн асуудалд төрөөс онцгой анхаарах шаардлагатай байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд өдөр тутмын хяналт тавьж, эрүүл мэндийн боловсрол олгох сургуулийн эмчийн тоог нэмэгдүүлэх, сумын сургуулийг сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тогтмол хяналтанд байлгах асуудлыг Боловсролын тухай хуульд тодорхой тусгасан байгаа. Цаашид уг хуулийн хэрэгжилтийг хангаж, Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанарыг сайжруулахад анхаарах ёстой болж байна.

Өнөөдөр хүүхдийн өвчлөлийг арилгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад эцэг, эхчүүд бид анхаарлаа улам нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Хүүхдийг дам тамхидалтаас сэргийлэх, аливаа хорт зуршил, буруу зан үйлээс татгалзах, зөв хооллож, биеийн тамир, спортоор хичээллэх, амьдралын зөв дадал бий болгоход эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэн бүр хүчин зүтгэх учиртай.

Засгийн газраас 2012 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд гэр бүлийн хөгжилд хүүхдийн эрүүл мэндийн асуудал онцгой байр суурь эзэлдгийг Та бид сайн мэдэж байгаа. Үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулахад гэр бүл, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, тэдний хүүхэд асран хамгаалах дадал, чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, дэмжих шаардлагатай байна.    

Эдгээр нөхцөл байдлаас үүдэн Засгийн газрын тэргүүний хувьд хүүхэд, багачуудынхаа эрүүл мэнд, ирээдүйд анхаарал хандуулж, “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлж байна. Уг арга хэмжээний хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг дотор, амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулан, бие бялдрын хөгжлийг үнэлж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээллийн сан бий болгож, үүнд тулгуурлан эрүүл мэндийн байгууллагуудын бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлнэ. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, өвчлөлөөс хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн ихээхэн нөөцийг хэмнэх болно.

Дөнгөж сая би Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Вербист” асрамжийн төвөөр орж аяны эхлэлтэй танилцлаа. Аян зохион байгуулалт сайтай, эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгүүдийн оролцоо өндөр, эмч, эмнэлгийн ажилтнуудын  сэтгэл, зүтгэл их байгаа нь таатай байлаа. “Эрүүл хүүхэд аян”-ыг амжилттай зохион байгуулах зорилгоор 100 ажил бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар бүх талаар зохион байгуулж, бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагууд хүчин зүтгэж байна.

Төлөвлөгөөний хүрээнд үзлэг, оношилгоо хийх эмч, мэргэжилтнүүдийг сургалтад бүрэн хамруулахын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн маягтыг бий болгон мэдээллийн санд оруулах юм. Үүний зэрэгцээ хүүхдийн анагаахын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн мэргэд, шилдэг эмч, багш нарын бүрэлдэхүүнтэй зөвлөх багийг ч ажиллуулж байна. “Эрүүл хүүхэд” аяныг Засгийн газрын түвшинд нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Ерөнхий сайдаар ахлуулсан Удирдах хорооны бүрэлдэхүүн, Ажлын хэсгийг байгуулсан. Энэ хорооны удирдах бүрэлдэхүүн, ажлын хэсгийнхний санаачилга, хичээл зүтгэл, хяналт хариуцлагаас аяны үр дүн шууд шалтгаалах учраас Та бүхнийг хамтдаа хариуцлагатай ажиллана гэдэгт итгэж байна

Аяны хүрээнд зарцуулагдах 18 тэрбум төгрөгийг Засгийн газар шийдвэрлэж, үзлэгт хамрагдах хүүхдийнх нь тоогоор аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүллээ. Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагуудын зүгээс тодорхой дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд гүн талархал илэрхийлж байна.

Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг, эрүүл мэндийг дэмжигч сургууль, хамт олон болоход идэвхтэй оролцож, хүүхдийн төлөө бүх хүн За гэж хэлэх хэрэгтэй гэж би уриалж байна. Аяныг хэрэгжүүлснээр 18 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн байдлын түвшинг тогтоож, цаашид эрүүлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулж тогтмолжуулах Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.

Засгийн газраас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд мэргэжлийн байгууллага, иргэд, эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

“Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны үйл ажиллгаанд амжилт хүсч, Монголын үрс маш олон болохыг ерөөе.


Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 15:06 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


sain baina




Бичсэн: Зочин цаг: 16:21, 2014-10-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax