2012-03-24
Эцэг эхэд өгөх зөвөлгөө
1. Зан чанарыг нь ажиглаарай.Цэцэрлэгийн насны хүүхдүүд хэдий нэг, хоёр насны зөрүүтэй боловч зан төлөвийн хувьд ойролцоо байдаг.Тэдний ерөнхий зан байдал нь юмыг ургуулан бодож, сонжсон, бухнийг мэдэхийг хичээн, өөрөө хийх гэжоролддогоороо бусад насныхнаас онцлогтой. Мөн худлаа ярих дуртай болдог. Хүүхэд янз бүрийн гэрбүлийн орчинд өсөж торнидог нь худлаа ярих эх үүсвэр болдог. Тэд бусад хүүхдээс ямар нэг зүйлээрдутуу биш харин ч илүү байхыг хүсдэг учир өөрөө ч мэдэлгүй худлаа ярьдаг. Гэртээ болсон ямар нэг үйлявдлыг нэмж хачирлах ч юм уу, өөрийнхөө бодож төсөөлж байгаагаараа зохиож эхэлдэг. Тэдэнд гоё,сайхан санагдсан зүйлсийг ургуулан боддог. Энэ үед нь хүүхдийг ямар нэг байдлаар дооглох, буруушаан,үгүйсгэж болохгүй. Харин ч ямар хүнийг дууриаж байна, юуг ургуулан бодож байна гэдгээс нь хүсэлмөрөөдлийг нь мэдэх боломжтой.Хүүхдийнхээ тухай багшаас нь мэдэж болноЦэцэрлэгийн хүүхдүүд хичээл гэхээсээ илүү тоглож наадах дуртай байдаг. Тиймээс цэцэрлэгт танайхүүхдийн онцлогт тохируулан тоглоомоор нь дамжуулж сургалтын  ажлаа явуулдаг байна. Сэтгэн бодохчадварыг хөгжүүлэх нь багшийн гол үүрэг ч эцэг эхчүүд хамтрах ёстой. Энэ насандаа хүүхэд юмыг суръямэдье гэсэн их хүсэл эрмэлзэлтэй байдгийг  анхаараарай. Тэдэнд аль болох урам хайрлаж, хийсэнзүйлсийг нь цаг тухайд нь үнэлж байх хэрэгтэй. Цэцэрлэгтээ заалгасан зүйлсийг нь гэрт нь сайн давтуулж,асуусан болгонд нь ойлгомжтой, бүрэн дүүрэн хариулж байх нь зөв. Тэд өөрт нь болон гэр бүлд нь юу чтохиолдсон хамгийн түрүүнд багшдаа ирж хэлдэг. Түүнчлэн аав ээжээсээ илүү багш нь түүнд ойр дотнобайж, өөрийнх нь ямар нэг асуудлыг шийдэж өгч чадах сайн найз нь юм шиг санагддаг. Тиймээс багшдааих итгэдэг учир хүүхдийн чинь сэтгэлийг юу зовоож байдаг, юунд баярладаг болохыг та багшаас нь мэдэжболно.


Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 11:31 | зөвлөмж
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax