2012-03-27
Монгол хэл.5-р анги.тест

                                                           Бие дааж гүйцэтгээрэй

1. Өгсөх аялгатай өгүүлбэрийг ..................................өгүүлбэр гэнэ. Өгүүлбэрийг гүйцээгээрэй.

   асуух
   хүүрнэх
   анхааруулах
   захирах

2. Захирах өгүүлбэрт ямар тэмдэг хэрэглэх вэ? дугуйлаарай

   цэг
   анхаарлын тэмдэг
   асуултын тэмдэг

3. Өгүүлбэр юуг тэмдэглэдэг хэлний нэгж вэ? дугуйлаарай

   Хэрэг явдлыг
   Үйл явдлыг
   хүн, амьтныг нэрлэнэ.

4. Зэрэгцээ үгийг олж дугуйлаарай.

   урсгал зөөлөн, нар салхи, эрх чөлөө
   эрх чөлөө, эрдэм мэдлэг, орлого зарлага
   зүрх сэтгэл, гар бөмбөг, баяр жавхлан

5. Нэрийн холбоо үгийг олж дугуйлаарай.

   гарын үсэг, нандин учрал, төрөх тасаг
   сайн хүн, муурын зулзага, таван дэвтэр
   .хурдан морь, халуун сэтгэл, таван цагариг

6. Үйл үг нь өгүүлбэрийн ямар гишүүн бэ?

   Өгүүлэгдэхүүн
   Өгүүлэхүүн
   Шууд тусагдахуун
   Тусагдахуун

7. Хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр сонгоорой.

   Ганцхан уншлаа.
   Ном уншигдлаа.
   Ширүүн бороо орлоо.

8. Нэрлэхийн тийн ялгалын нөхцөлөөр ямар гишүүд хэлбэржих вэ?

   дэлгэрүүлэгч
   бүгд
   өгүүлэгдэхүүн

9. Өгүүлбэрийн өгүүлэгдэхүүний байрыг соливол ямар хувиргал болох вэ?

   хураах
   тонгоргох
   дэлгэрүүлэх
   салаалах

10. Хэлц холбоо үгийг олоорой.

   гарч одлоо, саяхан явлаа, орж ирлээ
   хүлээн авлаа, орж ирлээ, түгэн дэлгэрлээ
   шалган байцаалаа, мэхийн ёслов, сайн явлаа.

11. Тэгш аялгатай өгүүлбэрийг ..................................өгүүлбэр гэнэ. Өгүүлбэрийг гүйцээгээрэй.

   асуух
   хүүрнэх
   анхааруулах
   захирах

12. Өгүүлбэр юуг тэмдэглэдэг хэлний нэгж вэ? дугуйлаарай

   Хэрэг явдлыг
   Үйл явдлыг
   шинжийг нэрлэнэ.

13. Угсраа үгстэй хэсгийг олж дугуйлаарай.

   нохойн хошуу, унадаг дугуй, эдийн засаг
   эрх чөлөө, нисдэг тэрэг, үзмэн ягаан
   үзмэн ягаан, гар бөмбөг, баяр жавхлан

14. Үйлийн холбоо үгийг олж дугуйлаарай.

   гарын үсэг, хоёр явах, давтан унших
   мэдэж авах, сайн унших, өчигдөр ирэх
   бодлого бодох, ойлгож унших, хоёр дахин хэмжих

15. Өгүүлбэрийн гол гишүүнд ямар гишүүд ордог вэ?

   өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн
   .бүх гишүүд
   өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, шууд тусагдахуун
   өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, тусагдахуун

16. Гурван бүрэлдэхүүнт өгүүлбэрийг сонгоорой.

   Ном уншлаа.
   Том ном уншигдлаа.
   Ширүүн бороо орлоо.

17. Заахын тийн ялгалын нөхцөлөөр ямар гишүүд хэлбэржих вэ?

   тусагдахуун
   .шууд тусагдахуун
   шууд тусагдахуун, өгүүлэгдэхүүн

18. Өгүүлбэрийн өгүүлэгдэхүүнийг соливол ямар хувиргал болох вэ?

   хураах
   тонгоргох
   дэлгэрүүлэх
   салаалах

19. Нийлмэл өгүүлэхүүнийг олоорой.

   гарч одлоо, саяхан явлаа, орж ирлээ
   хүлээн авлаа, орж ирлээ, түгэн дэлгэрлээ
   шалган байцаалаа, мэхийн ёслов, сайн явлаа.











Бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ | цаг: 15:38 | Зайн сургалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax